2Коринт 11

11
Паул ба хуурамч элч нар
1Өчүүхэн мунхаглалыг минь та нар тэвчээрэй. Намайг та нар тэвчдэг шүү дээ. 2Бурханы хардалтаар би та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг Христийн өмнө ариун онгон охин мэт аваачих гэж ганц нөхөртэй сүй тавиулсан. 3Могой, залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ дор [цэвэр] эгэл байдлаас чинь та нарын санаа бодлыг төөрүүлчих вий гэхээс би харин айж байна.#Эх 3:1–5,13 4Учир нь хэрэв хэн нэг нь очоод, бидний тунхагласнаас өөр Есүсийг тунхаглахад эсвэл хүлээн авсан хэн нэгнээсээ та нар өөр сүнсийг хүлээн авахад эсвэл хүлээн авсан хэн нэгнийхээ өөр сайнмэдээг та нар хангалттай тэвчдэг. 5Харин тэдгээр “онцгой” элч нараас дутах зүйл надад үгүй гэж би бодож байна. 6Хэдийгээр би үг ярианд дадаагүй ч, мэдлэгээрээ тийм биш ээ. Үүнийг бид бүх юмсаар, тал бүрээр та нарт илчилсэн. 7Та нарыг өргөмжлөхийн тулд өөрийгөө дорд болгож, Бурханы сайнмэдээг та нарт үнэгүй тунхагласнаараа би нүгэл үйлдсэн хэрэг үү? 8Та нарт үйлчлэхийн тулд би бусад чуулгануудыг цөлмөж, хөлс авч байсан. 9Би та нар дээр байхдаа юмаар дутаж байсан ч хэнд ч яршиг болоогүй. Македониос ирсэн ах дүүс хэрэгцээг минь хангаж байсан. Алив зүйлээр та нарт дараа болохгүйн тулд би өөрийгөө хичээж байсан бөгөөд хичээх ч болно.#Флп 4:15–18 10Христийн үнэн дотор минь байхад Ахайн нутгуудад ч сайрхал минь намжихгүй. 11Яагаад? Би та нарыг хайрладаггүй учраас уу? Бурхан мэднэ. 12Гэвч би юу хийж байгаагаа үргэлжлүүлэн хийнэ. Энэ нь сайрхаж, түүгээрээ бидэнтэй адил харагдах гэсэн боломжийг хайгч тэдгээр хүмүүст тэр боломжийг нь олгохгүйн тулд юм. 13Учир нь тэд хуурамч элч нар, зальтай ажилчид, Христийн элч нар болж хувирагсад. 14Гайхах юм алга. Сатан хүртэл өөрийгөө гэрлийн тэнгэрэлч болгон хувиргадаг. 15Тиймээс хэрэв түүний үйлчлэгчид бас өөрсдийгөө зөвт байдлын үйлчлэгчид болгож хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх болно.
Элч Паулын зовлон
16Би дахин хэлье. Хэн ч намайг мунхаг гэж бүү бод. Хэрэв тэгж бодлоо гэхэд намайг мунхаг мэтээр хүлээн ав. Учир нь би жаахан сайрхмаар байна. 17Миний ярьж байгаа нь Эзэний эрх мэдлээр бус, харин сайрхлын мунхаглалаар юм. 18Олноороо махбодын дагуу сайрхдаг тул би ч бас сайрхана. 19Учир нь та нар ухаалаг атлаа мунхгуудыг дуртайяа тэвчдэг. 20Учир нь хэн нэгэн хүн та нарыг боолчилж, цөлмөж, завшиж, өөрийгөө өргөмжилж, нүүрэн дундуур чинь дэлсээд авсан ч та нар тэвчдэг. 21Энэ тал дээр бид мөхөс байсан гэдгээ би ичин байж хэлж байна. Харин хэн ч зориглодог юманд, би мунхаглан хэлье, би ч зориглоно. 22Тэд еврейчүүд үү? Би ч бас. Тэд израильчууд уу? Би ч бас. Тэд Абрахамын үр удам уу? Би ч бас. 23Тэд Христийн үйлчлэгчид үү? (Би ухаангүй мэт ярьж байна.) Би бүр ч илүү. Зүдэл зүтгэлээрээ ч илүү, хоригдсоноороо ч илүү бөгөөд тоо томшгүй жанчуулж, үргэлж үхлийн аюулд байлаа.#Үйл 16:23 24Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан.#Дх 25:3 25Намайг саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над уруу чулуу шидэцгээж байв. Гурван удаа би усан онгоцны сүйрэлд өртөж, гүн тэнгист өдөр шөнийг өнгөрөөж байлаа.#Үйл 16:22, 14:19 26Ахин дахин аялахдаа, гол усны аюул, дээрэмчдийн аюул, овог нэгтний аюул, харийнхны аюул, хот дахь аюул, цөл дэх аюул, тэнгис дэх аюул, хуурамч ах дүүсийн дундах аюул,#Үйл 9:23, 14:5 27зүдэл зүтгэл, дараа дарамт, байнгын нойр дутал, өлдөл цангал, үргэлжийн мацаг, ноорол нүцгэрэл, даарал хөрөлд байлаа. 28Энэ бүгдээс гадна би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовних дарамтад байна. 29Мөхөсдөөд байгаа хэний төлөө би мөхөсдөөгүй гэж? Бүдрээд байгаа хэний төлөө би шатаагүй гэж? 30Сайрхах ёстой бол би мөхөсдөлөөрөө сайрхана. 31Үүрд мөнхөд магтагдах Бурхан, Эзэн Есүсийн Эцэг, худал яриагүйг минь мэднэ. 32Дамаскт Арет хааны захирагч намайг баривчлах гэж дамаскчуудын хотыг цагдаж байсан.#Үйл 9:23–25 33Би хунзан#11:33 Юм агуулах томхон араг. дотор, цонхоор хэрэм дагуу буулгуулж түүний гараас мултарсан юм.

Одоогоор Сонгогдсон:

2Коринт 11: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна