2Шастир 6

6
ЭЗЭНий өргөөг зориулсан нь
(1Ха 8:12–21)
1Тэгээд Соломон
Үүл манан дунд Би оршмуй хэмээн ЭЗЭН айлтгалаа
2Үүрд мөнх Түүний залрах газар,
Цог жавхлант өргөөг би барьж босголоо
гэж хэлэв. 3Тэгээд хаан эргэн харж, Израилийн бүх чуулганыг тэнд зогсож байхад нь тэднийг ерөөлөө. 4Тэрээр
—Өөрийн амаар миний эцэг Давидад айлдсан бүхнээ Өөрийнхөө мутраар биелүүлж өгсөн Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Тэрээр айлдахдаа,#2См 7:1–13; 1Шс 17:1–12 5“Би ард түмнээ Египет газраас удирдан гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгах өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй мөн Миний ард түмэн Израилийг удирдах ямар ч хүнийг Би сонгоогүй байв. 6Харин Би нэрээ тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Давидыг сонгосон билээ” гэсэн юм. 7Израилийн Бурхан ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих нь миний эцэг Давидын зүрхэнд байсан юм. 8Харин ЭЗЭН миний эцэг Давидад “Миний нэр алдарт өргөө барих сэтгэл чиний зүрхэнд байгаа нь маш сайн байна. 9Гэсэн ч тэр өргөөг чи өөрөө босгохгүй, харин чамд төрөх хүү чинь Миний нэр алдарт уг өргөөг барих болно” гэсэн билээ. 10ЭЗЭН хэлсэн үгээ биелүүллээ. Ийнхүү би ЭЗЭНий амласны дагуу өөрийн эцэг Давидын оронд босож, Израилийн сэнтийд заларч мөн Израилийн Бурхан, ЭЗЭНий нэр алдарт зориулж өргөө барив. 11Израилийн хөвгүүдтэй байгуулсан ЭЗЭНий гэрээг агуулсан авдрыг би энд заллаа гэв.
Соломоны залбирал
(1Ха 8:22–53)
12Тэгээд Соломон Израилийн бүх чуулганы өмнө ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, гараа сунгав. 13Соломон таван тохой урт, таван тохой өргөн, гурван тохой өндөр хүрэл тавцан хийгээд, хашааны голд байрлуулсан байжээ. Тэрээр тавцан дээр гарч, Израилийн бүх чуулганы өмнө өвдөг сөгдөн, тэнгэр өөд гараа сунгав. 14Тэрээр
—Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ! Бүх зүрхээрээ Таны өмнө явагч зарц нарынхаа төлөө гэрээ ба хайр энэрэлээ сахидаг Тантай адил Бурхан тэнгэрт ч, газар дээр ч үгүй билээ. 15Та Өөрийн зарц, миний эцэг Давидад амласнаа сахиж, Та Өөрийн амаар хэлснээ энэ өдөр Өөрийн мутраар биелүүллээ. 16Тиймээс, Израилийн Бурхан ЭЗЭН, Та Өөрийн зарц миний эцэг Давидад “Чи Миний өмнө явсны адил хэрэв чиний хөвгүүд Миний хууль дотор явахын тулд өөрсдийн замаа анхааран сахих аваас Израилийн сэнтийд суух хүн Миний өмнө чамд тасрахгүй” гэж айлдан амласнаа сахин биелүүлнэ үү!#1Ха 2:4 17Тиймээс, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та Өөрийн зарц Давидад хэлсэн үгээ бататгаж өгөөч! 18Гэхдээ Бурхан үнэхээр газар дээр хүн төрөлхтний хамт оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй. Тэгвэл миний барьсан энэ өргөө хичнээн өчүүхэн юм бэ!#2Шс 2:6 19Гэсэн ч боолынхоо залбирал, айлтгалыг анхааран үзээч. Бурхан ЭЗЭН минь ээ! Боол тань Таныхаа өмнө залбирсан энэ залбирал, хашхирах гуйлтыг сонсооч. 20Энэ газарт хандан залбирах зарцынхаа залбирлыг сонсохын тулд “Миний нэр тэнд байг” гэж Өөрийн айлдсан тэр газар буюу энэ өргөөн дээр Таны мэлмий өдөр ч, шөнө ч тусах болтугай!#Дх 12:11 21Энэ газарт хандсан Таны боол болон Таны ард түмэн Израилийн гуйлтыг Та сонсооч. Тэнгэр дэх Өөрийнхөө залрах газраас Та сонсооч, сонсоод өршөөн соёрхооч! 22Хэрэв хүн хөршийнхөө эсрэг нүгэл үйлдчихээд, ам тангараг өгөхөөр болж тэрээр энэ өргөөнд Таны тахилын ширээний өмнө ирж тангараглах аваас 23Та тэнгэрээс сонсож үйлдээч, боолуудаа шүүгээч. Ингэхдээ гэм буруутны арга замыг толгой дээр нь буулган буруутгаж, зөвт хүнийг зөвт байдлынх нь дагуу зөвтгөж болгооно уу! 24Таны ард түмэн Израиль Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа цохигдох үед, хэрэв тэд Тан уруу дахин эргэж, Таны нэрд талархаж, энэ өргөөнд Танд хандан залбирч, гуйх аваас 25Та тэнгэрээс сонсож, Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдэнд болон эцэг өвгөдөд нь өгсөн газар нутагт тэднийг буцаан ирүүлж соёрхоно уу! 26Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж тэнгэр хаагдан хур бороо үгүй болох үед тэд энэ газарт хандан залбирч, Таны нэрд талархаж, Та тэднийг зовооход тэд нүглээсээ эргэх аваас 27Та тэнгэрээс сонсон, Өөрийн зарц нар болон Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдний явбал зохих зөв зүйтэй замыг Та тэдэнд заан өгч ард түмэндээ өв болгон өгсөн газартаа хур бороог буулгаж өгөөрэй! 28Хэрэв газар нутагт өлсгөлөн болж, тахал өвчин гарч, ган гачиг болж, хөгц, царцаа, төөлүүрийн сүрэг ирж эсвэл дайснууд нь тэднийг хот газарт нь бүслэн авбал эсвэл элдвийн гамшиг, өвчин зовлон нөмрөх үед 29гамшиг, зовлон шаналалаа ойлгоод, гараа энэ өргөө тийш сунгах хэн нэгэн хүн эсвэл Таны бүх ард түмэн Израилийн ямар ч залбирал, ямар ч гуйлтыг 30Та тэнгэр буюу Өөрийн залрах газраас сонсон уучилж, Та зүрхийг нь мэдэх хүн тусбүрд үйлийнх нь дагуу өгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүдийн зүрхийг мэдэх билээ. 31Ингэснээр эцэг өвгөдөд маань Таны өгсөн энэ газарт амьдрах бүх хугацаандаа тэд Танаас эмээж, Таны замуудаар алхах болно. 32Түүнчлэн Таны ард түмэн Израилийнх биш боловч Таны аугаа нэр алдар, Таны хүчит гар, сунгасан мутрын тань төлөө хол газраас ирсэн гаднын хүний хувьд, тэрээр ирж, энэ өргөөнд хандан залбирах аваас 33Та тэнгэр дэх Өөрийн залрах газраасаа сонсож, гаднын тэр хүний дуудсан бүхнийг үйлдэж болгооно уу. Энэ нь дэлхийн бүх хүн Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн Израилийн адил Танаас эмээж, миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан гэдгийг мэдэж байхын тулд юм. 34Таны ард түмэн дайсантай тулалдахаар явах үед, Та тэднийг ямар ч замаар илгээсэн тэд Таны сонгож авсан хот болон Таны нэрд зориулж миний босгосон өргөө тийш хандан Танд залбирах үед 35Та тэдний залбирал, гуйлтыг тэнгэрээс сонсож, тэдэнд шийдлийг гаргаж соёрхоно уу! 36Таны эсрэг тэд нүгэл үйлдсэнээр (Нүгэл үйлддэггүй хүн гэж үгүй.) Та хилэгнэн, тэднийг дайсанд өгч, нөгөөдүүл нь тэднийг олзлон хол ч бай, ойр ч бай нутагтаа аваачихад, 37хэрэв тэд олзлогдон очсон газартаа сэтгэл зүрх нь эргэн “Бид нүгэл үйлдлээ, буруутлаа, бузрыг үйлдлээ” хэмээн гэмшиж, олзлогдон очсон газартаа тааллыг тань гуйх аваас 38мөн өөрсдийг нь олзлон аваачсан тэрхүү олзлолын нутагт тэд бүх зүрх, бүх сэтгэлээрээ Тан уруу эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар, Таны сонгосон хот, Таны нэрд зориулж миний барьсан өргөө тийш хандан залбирах аваас, 39Та тэнгэрээс, Өөрийн орших газраасаа тэдний залбирал, гуйлтыг сонсон, тэдэнд шийдэл хариуг өгч, Таны эсрэг нүгэл үйлдсэн ард түмнээ уучлан өршөөнө үү! 40Өө, Бурхан минь, энэ газар дахь залбиралд мэлмий тань тунгалаг, сонор тань соргог болтугай. 41Одоо, ЭЗЭН Бурхан, хүч чадлынхаа авдартай хамт амралтдаа орохоор Та босооч. Өө, ЭЗЭН Бурхан минь, тахилчид чинь авралаар хувцаслаж, бишрэлтнүүд чинь сайн зүйлсэд баярлаг!#Дуу 132:8–10 42Өө, ЭЗЭН Бурхан минь, тослогдсон нэгнээсээ нүүр бүү буруулаач! Өөрийн зарц Давидад үзүүлсэн хайр#6:42 эсвэл зарц Давидынхаа үнэнч зориулалтыг энэрэлээ дурсан санаач гэв.

Одоогоор Сонгогдсон:

2Шастир 6: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү