2Шастир 5:13-14
2Шастир 5:13-14 АБ2013
Бүрээчид болон дуучид нэгэн дуугаар ЭЗЭНийг магтан алдаршуулахаар дуугаа сонсгож, бүрээ, цан, хөгжмийн зэмсгүүдтэй хавсарган дуу хоолойгоо тэд өргөж, “Тэрээр сайн! Түүний хайр энэрэл үүрдийнх!” гэж ЭЗЭНийг магтан дуулах үед уг өргөө, ЭЗЭНий өргөө үүлээр дүүрэв. ЭЗЭНий цог жавхлан Бурханы өргөөг дүүргэсэн учраас үүлнээс болж тахилчид үйлчлэлээ хийхээр зогсож чадахгүй байлаа.