2Шастир 15:9-18

2Шастир 15:9-18 АБ2013

Асагийн Бурхан ЭЗЭН өөртэй нь хамт байгааг хараад, олон хүн Израилиас түүн уруу дагаар ирсэнд тэрээр бүх Иуда, Бениамин болон тэдэнтэй хамт амьдарч байсан, Ефраим, Манассе, Симеоноос ирж суурьшсан хүмүүсийг цуглуулав. Ингээд Асагийн хаанчлалын арван тавдугаар оны гуравдугаар сард тэд Иерусалимд цугларчээ. Тэр өдөр авчирсан олзноос тэд долоон зуун үхэр, долоон мянган хонийг ЭЗЭНд тахил өргөв. Тэд бүх зүрх, бүх сэтгэлээрээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэх гэрээнд оров. Харин Израилийн Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхгүй хэн боловч, их бага, эр эм гэлгүй үхэх ёстой байв. Тэд чанга уухайлах дуугаар, бүрээ, эвэр бүрээгээр ЭЗЭНд тангараг өргөлөө. Тэд чин зүрхнээсээ тангараглаж, Түүнийг хүсэмжлэн эрэлхийлсэн бөгөөд Тэр тэдэнд олдсон учир энэ тангаргаас болж бүх Иуда баясан хөөрч байлаа. ЭЗЭН тэдэнд эргэн тойронд нь амралтыг өгөв. Тэр бас Аса хааны эх Маакаг эх хатан байхыг нь болиулжээ. Учир нь тэр Ашера мэт жигшүүрт хөргийг бүтээсэн юм. Аса түүний жигшүүрт хөргийг цавчиж, жижиглэн буталж, Кидрон гуунд шатаав. Мөргөлийн өндөрлөгүүд Израилиас зайлуулагдаагүй ч Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш бүрэн зориулагдсан байв. Тэр эцгийнхээ болон өөрийнхөө ариун өргөл болох алт, мөнгө ба хэрэгслүүдийг Бурханы өргөөнд авчрав.