1Тимот 5:16-18

1Тимот 5:16-18 АБ2013

Хэн нэгэн итгэгч эмэгтэйд хамаатных нь бэлэвсэн эмэгтэйчүүд байвал чуулганд дарамт болголгүй тэдэнд тусал. Тэгвэл чуулган үнэхээр ганц бие бэлэвсэн эмэгтэйчүүдэд туслах болно. Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаалд зүдэн зүтгэж буй нь давхар хүндэтгэл авах зохистой хэмээн үз. Учир нь Бичвэр “Тариа цайруулж байгаа үхэрт хошуувч бүү хий”, “Ажилчин хөлсөө авах нь зохистой” гэж хэлдэг.