1Тимот 1:13-16

1Тимот 1:13-16 АБ2013

Би урьд нь доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байсан ч өршөөлийг авав. Учир нь би үл итгэл дор мэдэхгүйгээр үйлдсэн юм. Эзэний маань нигүүлсэл Христ Есүс дэх хайр ба итгэлийн хамт бялхаж байв. Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөхөд зохистой үг мөн. Тэдний эхнийх нь би байна. Тиймээс мөнх амийн төлөө Өөрт нь итгэх хүмүүст үлгэр дуурайл болгон Есүс Христ төгс тэвчээрээ эхлээд надад харуулснаар би өршөөлийг олж авсан юм.