1Тесалоник 5:21-28
1Тесалоник 5:21-28 АБ2013
Харин бүхнийг шалга, сайнаас зуур. Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ. Амар амгалангийн Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгатугай. Сүнс, сэтгэл, бие тань бүхлээрээ бидний Эзэн Есүс Христийг ирэхэд гэм зэмгүй хэвээр байх болтугай. Та нарыг Дуудагч нь итгэмжит бөгөөд Тэр мөн үүнийг биелүүлэх болно. Ах дүү нар аа, бидний төлөө ч залбир. Бүх ах дүү нарт ариун үнсэлтээр мэндчилээрэй. Энэ захидлыг бүх ах дүү нарт уншиж өгөхийг би та нараас Эзэнээр гуйж байна. Эзэн Есүс Христийн маань нигүүлсэл та нартай хамт байх болтугай.