1Тесалоник 5:12-28

1Тесалоник 5:12-28 АБ2013

Ах дүү нар аа, дунд чинь зүдэн зүтгэдэг ба Эзэн дор та нарыг удирдаж, зааварладаг хүмүүсийг хүндэлж, ажлынх нь төлөө та нар хайраар тэднийг өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Өөр хоорондоо эв найртай бай. Ах дүү нар аа, зүгээр суугсдад зааварлаж, хулчгаруудыг зоригжуулж, доройд нь тусалж, бүгдэд тэвчээртэй хандахыг та нараас гуйж байна. Хэн ч хэн нэгний мууг муугаар хариулахгүй байхад анхаар. Харин үргэлж бие биендээ болон бүгдийн төлөө сайнд тэмүүл. Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн. Сүнсийг бүү бөхөө. Эш үзүүллэгийг бүү басамжил. Харин бүхнийг шалга, сайнаас зуур. Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ. Амар амгалангийн Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгатугай. Сүнс, сэтгэл, бие тань бүхлээрээ бидний Эзэн Есүс Христийг ирэхэд гэм зэмгүй хэвээр байх болтугай. Та нарыг Дуудагч нь итгэмжит бөгөөд Тэр мөн үүнийг биелүүлэх болно. Ах дүү нар аа, бидний төлөө ч залбир. Бүх ах дүү нарт ариун үнсэлтээр мэндчилээрэй. Энэ захидлыг бүх ах дүү нарт уншиж өгөхийг би та нараас Эзэнээр гуйж байна. Эзэн Есүс Христийн маань нигүүлсэл та нартай хамт байх болтугай.