1Тесалоник 1:1-5

1Тесалоник 1:1-5 АБ2013

Паул болон Силуан, Тимот нараас Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд. Нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай. Бид та бүгдийн төлөө Бурханд үргэлж талархахдаа та нарыг залбиралдаа тасралтгүй дурсан, бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд Эзэн Есүс Христ дэх найдварын чинь тууштайг байнга санадаг. Бурханаар хайрлагдсан ах дүү нар аа, та нарын сонгогдсоныг бид мэднэ. Учир нь бидний сайнмэдээ та нарт зөвхөн үгээр бус, мөн хүч ба Ариун Сүнс дор бүрэн баталгаагаар очсон. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ.

1Тесалоник 1:1-5 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв