1Тесалоник 1:1-10

1Тесалоник 1:1-10 АБ2013

Паул болон Силуан, Тимот нараас Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд. Нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай. Бид та бүгдийн төлөө Бурханд үргэлж талархахдаа та нарыг залбиралдаа тасралтгүй дурсан, бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд Эзэн Есүс Христ дэх найдварын чинь тууштайг байнга санадаг. Бурханаар хайрлагдсан ах дүү нар аа, та нарын сонгогдсоныг бид мэднэ. Учир нь бидний сайнмэдээ та нарт зөвхөн үгээр бус, мөн хүч ба Ариун Сүнс дор бүрэн баталгаагаар очсон. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ. Та нар үлэмж зовлон дор Ариун Сүнсний баяр хөөртэйгөөр үгийг хүлээж аван биднийг болон Эзэнийг дуурайгчид болсон. Ингэж та нар Македони болон Ахай дахь бүх итгэгчдэд үлгэр дуурайл болов. Учир нь Эзэний үг та нараас зөвхөн Македони болон Ахайд ч сонсогдсон төдийгүй Бурхан дахь итгэл чинь хаа сайгүй түгсэн билээ. Тиймд ямар нэгэн юм ярих хэрэг бидэнд алга. Учир нь тэд өөрсдөө хэрхэн та нарын дунд бид очсон болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ Бурхан өөд эргэж, Түүний үхэгсдээс амилуулсан Есүс, ирэх уур хилэнгээс биднийг гэтэлгэх Хүү нь тэнгэрээс ирэхийг хүлээж буй тухай мэдүүлэв.

1Тесалоник 1:1-10 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв