1Самуел 24:4-8

1Самуел 24:4-8 АБ2013

Давидын хүмүүс өөрт нь —ЭЗЭН танд “Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгнө. Түүнийг нүднийхээ тааллаар болгогтун” гэж айлдсан тэр өдөр нь болов гэцгээв. Тэгтэл Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авав. Үүний дараа Саулын дээлийн хормойноос огтолж авсандаа түүний зүрх сэтгэл ихэд зовов. Тэрээр хүмүүстээ —Түүнийг ЭЗЭНий тосолсон хүн гэдгийг мэдсээр байж, ЭЗЭНий тосолсон өөрийн эзэнд би ийнхүү үйлдэж, дахин гар сунгаж ийм хэрэг хийхийг ЭЗЭН надаас хол байлгаг гэж хэлэв. Давид ингэж өгүүлээд хүмүүсээ ятган, Саул уруу дайрахыг тэдэнд зөвшөөрсөнгүй. Саул ч босож, агуйгаас гарч, замдаа гарав. Үүний дараа Давид босож агуйгаас гараад Саулын араас дуудан —Эзэн хаан минь! гэв. Саулыг эргэж харахад Давид нүүрээрээ газарт доош бөхийн мөргөв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна