1Самуел 21:1-6
1Самуел 21:1-6 АБ2013
Давид Нобт, тахилч Ахимелех уруу очив. Ахимелех цочирдон дагжсаар Давидыг угтан очиж, түүнд —Яагаад та хэнтэй ч биш, ганцаараа явж байна вэ? гэж асуув. Давид, тахилч Ахимелехт —Хаан нэг хэргийг тушааж, “Чамайг илгээж, чамд тушаах зүйлийг нэг ч хүнд мэдүүлж болохгүй” гэсэн тул залуустайгаа өөр нэгэн газарт уулзахаар болзсон гээд одоо чиний гарт юу байна вэ? Таван талх ч хамаагүй, юу байгаагаа надад өгөөч гэв. Тахилч, Давидад —Миний гарт жирийн талх алга. Гэсэн ч тавиг талх бий бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдтэй хавьтаагүй эрчүүд идэж болох юм гэж хариулав. Давид тахилч нарт —Намайг гарснаас хойш өдий хүртэл манайхан хоёр гурав хоног эмэгтэйчүүдийг цээрлэж ирсэн бөгөөд хэдийгээр энэ жирийн аялал боловч хүмүүсийн бие нь бузартаагүй. Өнөөдөр бүр ч илүү болох бус уу гэж хариу хэлэв. Тиймд тахилч түүнд ариусгаснаас өгөв. Учир нь халуун талх тавихаар, ЭЗЭНий өмнөөс салгаж авсан тавиг талхнаас өөр талх түүнд байсангүй.