1Самуел 21

21
Давид ба тавиг талх
1Давид Нобт, тахилч Ахимелех уруу очив. Ахимелех цочирдон дагжсаар Давидыг угтан очиж, түүнд
—Яагаад та хэнтэй ч биш, ганцаараа явж байна вэ? гэж асуув.#Мт 12:3–4; Мк 2:25–26; Лк 6:3 2Давид, тахилч Ахимелехт
—Хаан нэг хэргийг тушааж, “Чамайг илгээж, чамд тушаах зүйлийг нэг ч хүнд мэдүүлж болохгүй” гэсэн тул залуустайгаа өөр нэгэн газарт уулзахаар болзсон гээд 3одоо чиний гарт юу байна вэ? Таван талх ч хамаагүй, юу байгаагаа надад өгөөч гэв. 4Тахилч, Давидад
—Миний гарт жирийн талх алга. Гэсэн ч тавиг талх бий бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдтэй хавьтаагүй эрчүүд идэж болох юм гэж хариулав. 5Давид тахилч нарт
—Намайг гарснаас хойш өдий хүртэл манайхан хоёр гурав хоног эмэгтэйчүүдийг цээрлэж ирсэн бөгөөд хэдийгээр энэ жирийн аялал боловч хүмүүсийн бие нь бузартаагүй. Өнөөдөр бүр ч илүү болох бус уу гэж хариу хэлэв. 6Тиймд тахилч түүнд ариусгаснаас өгөв. Учир нь халуун талх тавихаар, ЭЗЭНий өмнөөс салгаж авсан тавиг талхнаас өөр талх түүнд байсангүй.#Лев 24:5–9 7Тэр өдөр Саулын зарц нарын нэг нь тэнд ЭЗЭНий өмнө саатан үлдсэн байв. Түүний нэрийг Доег гэдэг байсан бөгөөд тэр Саулын хоньчдын ахлагч, едом хүн байв. 8Давид Ахимелехт
—Энд чиний гарт жад, илд байхгүй юм уу? Би өөрийн илдээ ч, зэр зэвсгээ ч гартаа барьж ирсэнгүй. Учир нь хааны тушаал яаралтай байв гэлээ. 9Тэгэхэд тахилч
—Үзэгтүн, Елагийн хөндийд чиний алсан филист хүн Голиатын илд нь ефодын ард даавуунд ороолттой байгаа. Хэрэв хүсвэл түүнийг өөртөө авагтун. Энд түүнээс өөр юм байхгүй гэж хэлэв. Давид
—Тийм илдийг хаанаас ч олохгүй. Надад өгөгтүн гэв.#1См 17:51
Давид Гат уруу зугтав
10Дараа нь Давид босож, тэр өдөр Саулаас зугтан Гатын хаан Ахиш уруу очив. 11Гэтэл зарц нар нь Ахишт
—Энэ хүн тэр нутгийн хаан Давид гэдэг нь биш үү? Тэд түүний тухай “Саул мянгыг, Давид түмийг алав” гэж дуулж бүжиглэдэг бус уу? гэцгээв.#1См 18:7, 29:5 12Давид энэ үгийг зүрхэндээ хүлээн авч, Гатын хаан Ахишаас ихэд айж эмээв.#Дуу 56 (гарчиг) 13Ийнхүү Давид тэдний өмнө эрүүл саруул ухаантайгаа нуун галзуу солиотой юм шиг байж, хаалганы#21:13 хотын хаалганы эсвэл ордны хаалганы самбар дээр юм сараачин, сахал уруугаа шүлсээ гоожуулав.#Дуу 34 (гарчиг) 14Тэгэхэд Ахиш зарц нартаа
—Та нарын харж байгаа энэ хүн галзуу солиотой юм шиг байна. Юунд та нар түүнийг над уруу авчрав? 15Би галзуу солиотой хүнээр дутлаа гээд та нар миний өмнө энэ нэг юмыг үзүүлэхээр авчрав уу? Үүнийг миний гэрт оруулах гээ юү? гэж хэлэв.

Одоогоор Сонгогдсон:

1Самуел 21: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү