1Самуел 2:12-18

1Самуел 2:12-18 АБ2013

Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв. Тэр үед хэн нэгэн хүн өргөл өргөх үед тахилчийн зарц гурван салаа сэрээ барин, мах чанаж байхад хүрч ирдэг нь ард түмний өмнө зуршил болсон байв. Түүгээрээ тогоо сав, хайруулын тогоо, ваар сав уруу хатгаж, сэрээнд зоогдож гарч ирсэн бүхнийг тахилч өөртөө авдаг байв. Тэд Шилод ирсэн бүх израильчуудад ингэдэг байлаа. Түүнээс гадна хүмүүсийг өөх шатаахаас өмнө тахилчийн зарц ирээд, өргөл өргөж буй хүнд —Тахилч нарт шарах мах өг. Тахилч чамаас чанасан мах авахгүй, зөвхөн түүхийг авна гэдэг байв. Хэрэв тэр хүн түүнд —Эхлээд бүх өөх шатаг, дараа нь сэтгэлдээ хүссэнээ авагтун гэж хэлбэл тахилчийн зарц —Үгүй, чи үүнийг надад одоо өг! Эс тэгвээс би хүчээр авна гэдэг байв. Ийнхүү эдгээр залуусын нүгэл нь ЭЗЭНий өмнө асар их байсан агаад тэд ЭЗЭНий өргөлийг үл тоомсорлож байлаа. Харин балчир хөвгүүн Самуел маалинган ефод зүүгээд ЭЗЭНий өмнө үйлчилж байв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна