1Самуел 16:11-13

1Самуел 16:11-13 АБ2013

Самуел, Иессид —Хөвгүүд чинь бүгдээрээ энд байна уу? гэхэд Иесси —Отгон хөвгүүн минь үлдсэн. Тэр хонио хариулж байгаа л даа гэв. Тэгэхэд Самуел Иессид —Хүн илгээж, тэр хөвгүүнийг авчрагтун. Тэр хөвгүүнийг энд иртэл, бид суухгүй гэж хэлэв. Иесси хүн явуулж түүнийг авчруулав. Тэр бусдыгаа бодвол улаа бутарсан, сайхан нүдтэй, сайхан төрхтэй хөвгүүн байв. ЭЗЭН айлдахдаа —Босож, түүнийг тослогтун. Энэ тэр хүн мөн гэв. Тэгэхэд Самуел тос дүүргэсэн эврээ авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр буув. Самуел босож Рама уруу явлаа.

1Самуел 16:11-13 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв