1Самуел 1:4-8

1Самуел 1:4-8 АБ2013

Елкана тахил өргөх өдрөө эхнэр Пенинна, түүний бүх хөвгүүд, охидод хувь хүртээдэг байжээ. Тэрээр Ханнад хайртай байсан учраас түүнд нэг хувь илүүг өгдөг байв. Гэвч ЭЗЭН түүний хэвлийг хаасан ажээ. ЭЗЭН хэвлийг нь хаасан учир бүсгүйн өрсөлдөгч Пенинна түүнийг бухимдуулах гэж байдгаар нь өддөг байлаа. Жилээс жилд Ханнаг ЭЗЭНий өргөөнд очих болгонд ийм юм болдог бөгөөд Пенинна түүний хорыг малтдаг байв. Тэгэхэд нь Ханна уйлж унжаад, хоол унд ч иддэггүй байжээ. Тэгэхэд түүний нөхөр Елкана түүнд —Ханна, чи юунд уйлж, яагаад хоол унд ч идэхгүй байна вэ? Юунд зүрх чинь гунихарна вэ? Би чамд арван хөвгүүнээс дээргүй юү? гэв.