1Самуел 1:10-20

1Самуел 1:10-20 АБ2013

Ихэд шаналсан Ханна, ЭЗЭНд залбиран гашуунаар уйлж байв. Тэр ам өчиг өгөн —Түг түмдийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлон зүдүүрийг үзээд, намайг санаж, шивэгчнээ үл мартан шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би түүнийг амьдралынх нь бүх өдрүүдэд ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв. Ханна ЭЗЭНий өмнө удаан залбирч байхад Ели түүний амыг ажиглан харж байв. Ханна зүрхэндээ ярьж, зөвхөн уруул нь хөдөлж, харин дуу нь сонсогдохгүй байлаа. Тэгэхэд Ели түүнийг согтуу байна гэж боджээ. Ели түүнд —Хэдий болтол чи согтуу байх юм бэ? Дарснаасаа сал гэв. Гэвч Ханна хариуд нь —Үгүй, эзэнтэн минь, би сүнсээрээ цөхөрсөн эмэгтэй байна. Би дарс ч, сархад ч уугаагүй, харин ЭЗЭНий өмнө сэтгэлээ уудалж байна. Шивэгчнээ үл бүтэх эмэгтэй гэж бүү үзэгтүн. Зовлон шаналал, гашуудлаасаа болоод ийм удаан ярилаа гэв. Тэгэхэд Ели хариулан —Амар тайван явагтун! Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болно гэв. Тэр эмэгтэй —Шивэгчин тань таны нүднээ тааллыг олох болтугай! гэв. Ийнхүү тэр эмэгтэй явж, хоол унд идэн, нүүр царай нь уйтгар гуниггүй болов. Тэд өглөө эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэртээ буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав. Ханна жирэмсэлсний дараа цаг нь болоход нэгэн хөвгүүн төрүүлэв. —Би энэ хөвгүүнийг ЭЗЭНээс гуйсан юм гээд түүнийг Самуел гэж нэрлэв.

1Самуел 1:10-20 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв