1Петр 5:8-14

1Петр 5:8-14 АБ2013

Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг. Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ. Христ дотор та нарыг Өөрийн мөнх алдарт дуудсан, бүх нигүүлслийн Бурхан Өөрөө, түр зуур зовсны чинь дараа та нарыг төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно. Сүр хүч нь үеийн үед Түүнд байх болтугай. Амен. Энэ нь Бурханы жинхэнэ нигүүлсэл гэдгийг би та нарт гэрчилж, сургамжлан бидний итгэмжит ах дүү болох (би тэгж үздэг) Силуанаар дамжуулан товчхон бичлээ. Энэ нигүүлсэлд бат зогс. Та нартай хамт сонгогдсон Вавилон дахь чуулган болоод мөн миний хүү Марк та нартай мэндчилж байна. Хайрын үнсэлтээр бие биентэйгээ мэндчилэгтүн. Христ доторх та бүгдэд амар амгалан нь байх болтугай.

Verse Image for 1Петр 5:8-14

1Петр 5:8-14 - Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг. Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ. Христ дотор та нарыг Өөрийн мөнх алдарт дуудсан, бүх нигүүлслийн Бурхан Өөрөө, түр зуур зовсны чинь дараа та нарыг төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно. Сүр хүч нь үеийн үед Түүнд байх болтугай. Амен.

Энэ нь Бурханы жинхэнэ нигүүлсэл гэдгийг би та нарт гэрчилж, сургамжлан бидний итгэмжит ах дүү болох (би тэгж үздэг) Силуанаар дамжуулан товчхон бичлээ. Энэ нигүүлсэлд бат зогс. Та нартай хамт сонгогдсон Вавилон дахь чуулган болоод мөн миний хүү Марк та нартай мэндчилж байна. Хайрын үнсэлтээр бие биентэйгээ мэндчилэгтүн. Христ доторх та бүгдэд амар амгалан нь байх болтугай.