1Петр 3:8-12

1Петр 3:8-12 АБ2013

Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд бодолдоо даруу байцгаа. Ерөөлийг өвлөхөөр дуудагдсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн. Учир нь “Амийг хүсэмжилдэг бөгөөд, сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг нь Хэлээ муу муухайгаас Уруулаа худал хэлэхээс хамгаал. Муугаас эргэж, сайныг үйлд. Амар тайвныг хай, мөшгө Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр, Сонор нь тэдний залбиралд анхаарал тавьдаг. Эзэний царай харин мууг үйлдэгчдийн эсрэг” гэжээ.

1Петр 3:8-12 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв