1Петр 1:22-25
1Петр 1:22-25 АБ2013
Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болсон учир бие биенээ зүрхний гүнээс хайрлагтун. Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дахин төрсөн билээ. Учир нь “Бүх махбод болбоос өвс мэт бөгөөд Бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт. Өвс хатдаг, цэцэг ганддаг. Харин Эзэний үг мөнхөд оршино.” Энэ нь та нарт тунхаглагдсан үг мөн.