1Хаад 8:26-30

1Хаад 8:26-30 АБ2013

Тиймээс, Израилийн Бурхан минь ээ, Та Өөрийн зарц, миний эцэг Давидад хэлсэн үгээ бататгаж өгөөч! Гэхдээ Бурхан үнэхээр газар дээр оршино гэж үү! Харагтун, тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй билээ. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ! Гэсэн ч боолынхоо залбирал, айлтгалыг анхааран үзээч. Бурхан ЭЗЭН минь ээ! Өнөөдөр боол тань Таныхаа өмнө залбирсан энэ залбирал, хашхирах гуйлтыг сонсооч. Энэ газарт хандан залбирах зарцынхаа залбирлыг сонсохын тулд, “Миний нэр тэнд байг” гэж Өөрийн айлдсан тэр газар буюу энэ өргөөн дээр Таны мэлмий өдөр ч, шөнө ч тусах болтугай. Энэ газарт хандсан Таны боол болон Таны ард түмэн Израилийн гуйлтыг Та сонсооч. Тэнгэр дэх Өөрийнхөө залрах газраас сонсооч, анхаарч өршөөн соёрхооч.

1Хаад 8:26-30 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв