1Хаад 5

5
ЭЗЭНий өргөөг барих бэлтгэл
(2Шс 2:1–18)
1Тирийн хаан Хирам ямагт Давидын анд байсан тул Соломоныг эцгийнх нь оронд хаан болгон тосолсныг сонсоод, зарц нараа түүн уруу илгээв. 2Тэгэхэд Соломон, Хирам уруу үг илгээж
3Эргэн тойрныхонтойгоо хийж байсан дайн тулаанаас болоод, ЭЗЭН дайснуудыг нь түүний хөлийн ул дор оруулах хүртэл миний эцэг Давид, Бурхан ЭЗЭНийхээ нэрд өргөө барьж өгч чадаагүйг хаантан та мэдэх билээ. 4Харин одоо миний Бурхан ЭЗЭН эргэн тойрныг минь амарлиулж, дайсан ч, гай зовлон ч үгүй боллоо. 5Харагтун, ЭЗЭН миний аав Давидад “Би чиний оронд сэнтийд чинь залах хүүгээр чинь Өөрийн нэрд зориулан өргөө бариулна” гэж айлдсаны дагуу Бурхан ЭЗЭНийхээ нэрд би өргөө барих гэж байна.#2См 7:12–13; 1Шс 17:11–12 6Тэгэхээр Ливанаас хуш мод тайрч өгөхийг хаантан та тушааж соёрх. Миний зарц нар таны зарц нартай хамт ажиллах болно. Таны зарц нарт өгөх хөлсийг хаан таны хэлснээр би төлье. Бидний дунд сидончууд шиг дүнз бэлтгэхийг мэддэг нэг ч хүн үгүй гэдгийг та мэднэ шүү дээ гэв. 7Тэгтэл Соломоны үгсийг Хирам сонсоод машид баярлан хөөрч
—Энэ агуу ард түмнийг захирах мэргэн хүүг Давидад заяасан ЭЗЭН өнөөдөр магтагдах болтугай гэж хэлэв. 8Хирам, Соломонд
—Таны надад илгээсэн үгийг би сонслоо. Таны хүссэн хуш ба майлс модон дүнзнүүдийг би нийлүүлье. 9Миний зарц нар Ливанаас тэнгис уруу буулган авчирч, би тэдгээрийг сал болгон таны товлосон газар уруу тэнгисээр хөвүүлэн тэнд салаа задлах ба та татаж авагтун. Харин та миний гэрийнхэнд талх хүнс нийлүүлэн өгч, миний хүслийг биелүүлнэ үү гэсэн хариу ирүүлэв. 10Ингээд Соломоны хүссэнээр хуш ба майлс модон дүнзийг Хирам бэлтгэж өгчээ. 11Харин Соломон, Хирамын гэрийнхэнд хэрэглэх талх хүнс болгон хорин мянган кор гурил, хорин кор#5:11 ЭЗО-д 110,000 галлон буюу 416,397 литр (2Шс 2:10 үз.) цэвэр оливын тосыг илгээв. Соломон, Хирамд жилээс жилд ийнхүү нийлүүлжээ. 12ЭЗЭН харин амлалтынхаа дагуу Соломонд мэргэн ухааныг өглөө. Хирам Соломон нарын хооронд энх тайван тогтож, тэр хоёр хамтын гэрээ байгуулжээ. 13Соломон хаан бүх Израилиас гучин мянган эрийг албадлагын ажилд дайчлав. 14Тэр тэднийг арав арван мянгаар нь сар сараар ээлжлүүлэн Ливан уруу илгээж, тэд Ливанд нэг сар, нутагтаа хоёр сар байдаг байв. Албадлагын ажилчдыг Адонирам хариуцдаг байлаа.#1Ха 12:18 15Соломонд ачаа зөөдөг далан мянган хүн мөн ууланд чулуу цавчдаг наян мянган хүн байснаас 16гадна ажиллагсдыг захирч, ажлыг хянах гурван мянга гурван зуун даамал байв. 17Хаан зарлиг буулгахад, өргөөний суурийг хавтгай дөрвөлжин чулуугаар тавихын тулд тэд том, үнэт, чулуу авчирчээ. 18Соломоны болон Хирамын барилгачид мөн гебалчууд чулууг засаж, өргөөний барилгад хэрэглэх дүнз ба чулуунуудыг бэлдэв.

Одоогоор Сонгогдсон:

1Хаад 5: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна