1Хаад 19:3-8
1Хаад 19:3-8 АБ2013
Елиа айн босож, амиа аврахаар зугтан Иудад харьяалагддаг Беершебад ирэв. Тэнд өөрийн зарцыг үлдээв. Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн тац модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн —Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв. Тэрээр тац модны дор хэвтээд унтав. Харагтун, нэгэн тэнгэрэлч түүнд хүрч —Бос, идэгтүн гэжээ. Елиа харвал түүний толгойн хавьд халуун чулуунууд дээр жигнэсэн бин, ваартай ус байжээ. Тэрээр идэж уучихаад дахиад л хэвтэв. ЭЗЭНий тэнгэрэлч хоёр дахь удаагаа ирээд, түүнд хүрч —Босоод идэж ав. Учир нь энэ аялал чиний хувьд дэндүү хүнд юм гэв. Тэрээр босоод идэж уулаа. Тэр хоолны хүчээр дөчин өдөр дөчин шөнө Бурханы уул болох Хореб уруу явлаа.