1Хаад 19:1-6

1Хаад 19:1-6 АБ2013

Елиагийн хийсэн бүх зүйлс болон тэр бүх эш үзүүлэгчдийг хэрхэн илдээр цавчин алсан зэргийг Ахаб, Иезебелд нэгбүрчлэн ярьж өгчээ. Тэгэхэд Иезебел, Елиад хүн илгээн —Хэрэв би маргааш өдийд чиний амийг тэдгээр эш үзүүлэгчдийн амь шиг болгохгүй бол бурхад намайг шийтгэг, бүр илүү үйлдэг! гэж хэлүүлжээ. Елиа айн босож, амиа аврахаар зугтан Иудад харьяалагддаг Беершебад ирэв. Тэнд өөрийн зарцыг үлдээв. Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн тац модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн —Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв. Тэрээр тац модны дор хэвтээд унтав. Харагтун, нэгэн тэнгэрэлч түүнд хүрч —Бос, идэгтүн гэжээ. Елиа харвал түүний толгойн хавьд халуун чулуунууд дээр жигнэсэн бин, ваартай ус байжээ. Тэрээр идэж уучихаад дахиад л хэвтэв.