1Хаад 17:2-6

1Хаад 17:2-6 АБ2013

ЭЗЭНий үг Елиад ирж — Эндээс явж, зүүн зүг уруу эргэгтүн. Иордан голын зүүн талд орших Херит горхины хөвөөнд нуугдан амьдар. Горхины уснаас уу. Би хэрээнүүдэд чамайг тэнд тэжээхийг тушаав гэж айлдлаа. Елиа явж, ЭЗЭНий үгийн дагуу үйлдлээ. Тэрээр яваад, Иорданы зүүн талд байх Херит горхины хөвөөнд амьдрав. Хэрээнүүд түүнд өглөө, орой болгон талх, мах авчирдаг байсан бөгөөд тэрээр горхины уснаас ундаалдаг байв.