1Хаад 15:1-8

1Хаад 15:1-8 АБ2013

Небатын хүү Иеробоам хааны арван наймдугаар онд Абиам Иудагийн хаан болжээ. Тэр Иерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байв. Абиам эцгийнхээ үйлдсэн гэм болгоныг даган явсан ба түүний зүрх сэтгэл ЭЗЭНд бүрэн зориулагдсангүй, эцэг Давид шигээ зүрх сэтгэлтэй байсангүй. Гэсэн хэдий ч Давидыг бодон түүний Бурхан ЭЗЭН түүнийг залгамжлах хүүг өсгөж, Иерусалимыг сэргээн тогтоохын тулд түүнд Иерусалимд нэгэн дэнлүүг өгчээ. Учир нь Давид ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдэж, хит хүн Уриагийн хэргийг эс тооцвол амьдралынхаа бүх өдрүүдэд ЭЗЭНий түүнд тушаасан ямар ч зүйлийг зөрчсөнгүй. Иеробоам, Рехобоам нарын хооронд амьдралынх нь бүх өдрүүдэд дайн дажин байв. Абиамын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? Абиам, Иеробоам нарын хооронд ч дайн байлаа. Абиам эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Давидын хотод нутаглуулжээ. Түүний хүү Аса оронд нь хаан болов.