1Иохан 5

5
Итгэл ертөнцийг ялдаг
1Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүр Бурханаар төрөгч болой. Төрүүлэгчийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгчийг хайрладаг. 2Бид Бурханыг хайрлаж, тушаалуудыг нь сахихдаа Бурханы хүүхдүүдийг хайрладгаа үүгээр мэднэ. 3Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих явдал юм. Түүний тушаалууд хүнд дарамт биш билээ.#Иох 14:15 4Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Ертөнцийг ялсан ялалт нь бидний итгэл болой. 5Есүс бол Бурханы Хүү гэж итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялагч байх вэ?
Бурханы хүүгийн тухай гэрчлэл
6Энэ бол ус ба цусаар ирсэн нэгэн, Есүс Христ юм. Зөвхөн усаар биш, харин ус ба цусаар аж. Сүнс үнэн тул гэрчлэгч нь Сүнс болой. 7Гэрчлэгч нь гурав бөгөөд 8Сүнс, ус болон цус юм. Энэ гурав нь нэг болой. 9Бид хүний гэрчлэлийг хүлээн авдаг бол Бурханы гэрчлэл илүү агуу юм. Энэ бол Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэл мөн. 10Бурханы Хүүд итгэдэг нь дотроо гэрчлэлтэй. Бурханд итгэдэггүй нь Түүнийг худалч болгож байна. Учир нь Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэлд тэр итгэсэнгүй. 11Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх амь өгсөн бөгөөд энэхүү амь Хүүд нь байна.#Иох 3:36 12Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй.
Төгсгөл
13Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт үүнийг бичлээ. 14Бид Түүний хүслийн дагуу юу ч гуйсан, Тэр биднийг сонсдог нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. 15Бид юу ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохоо мэднэ. 16Хэн нэг нь үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэж байгаа ах дүүгээ харвал, залбиран гуй. Тэгвэл үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэгсдэд амийг Тэр өгнө. Үхэлд хүргэх нүгэл гэж бий. Үүний төлөө залбир гэж би хэлэхгүй. 17Зүй бус бүхэн нүгэл мөн ч үхэлд хүргэхгүй нүгэл гэж бий. 18Бурханаар төрсөн хэн боловч нүгэл үйлддэггүйг бид мэднэ. Тэднийг харин Бурханаар төрсөн Тэрээр хамгаалдаг бөгөөд ёрын муу нэгэн тэдэнд хүрэхгүй. 19Бид Бурханых, харин бүх ертөнц нь ёрын нэгэн дор байдгийг мэднэ. 20Бурханы Хүү ирээд, бидэнд үнэн Нэгэнийг мэдүүлэхийн тулд ухааныг өгснийг бид мэднэ. Бид тэрхүү үнэн Нэгэн болох Түүний Хүү Есүс Христийн дотор байна. Тэр бол үнэн Бурхан бөгөөд мөнх амь билээ. 21Бяцхан хүүхдүүд ээ, та нар шүтээнүүдээс өөрсдийгөө хамгаалагтун.

Одоогоор Сонгогдсон:

1Иохан 5: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна