1Иохан 2

2
Бидний өмгөөлөгч Христ
1Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэн нэг нь нүгэл үйлдвээс Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн. 2Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн учир төдийгүй, хамаг ертөнцийн нүглийн учир билээ. 3Бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ. 4“Түүнийг би мэднэ” гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахидаггүй нь худалч бөгөөд түүнд үнэн алга. 5Харин Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ. 6Түүний дотор оршдог гэж яригч нь Түүний явсанчлан өөрөө бас тийн явах учиртай.
Шинэ тушаал
7Хайртууд минь, би та нарт шинэ тушаалыг бус, харин эхнээсээ та нарт байсан хуучин тушаалыг бичиж байна. Хуучин тушаал нь та нарын сонссон үг юм.#Иох 13:34 8Нөгөө талаар, харанхуй нь өнгөрч, жинхэнэ гэрэл хэдийнээ гийгүүлж байгаа тул Түүний болон та нарын дотор үнэн болох шинэ тушаалыг би та нарт бичиж байна. 9Гэрлийн дотор байдаг гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг нэгэн бол одоо хүртэл харанхуй дотор байгаа юм. 10Ах дүүгээ хайрладаг нь гэрлийн дотор байгаа бөгөөд түүнд#2:10 эсвэл тэдэнд бүдрүүлэх шалтгаан байхгүй. 11Харин ах дүүгээ үзэн ядагч нь харанхуй дотор байгаа бөгөөд харанхуй дотор алхаж, нүдийг нь харанхуй сохолсон тул хаашаа яваагаа ч үл мэднэ. 12Бяцхан хүүхдүүд ээ, нүгэл чинь Түүний нэрийн учир уучлагдсан тул би та нарт бичиж байна. 13Эцгүүд ээ, эхнээсээ байгаа Түүнийг та нар мэддэг тул би та нарт бичлээ. Залуус аа, та нар ёрын нэгнийг дийлсэн тул би та нарт бичлээ. 14Нялхас аа, та нар Эцэгийг мэддэг тул би та нарт бичлээ. Эцгүүд ээ, эхнээсээ байгаа Түүнийг та нар мэдсэн тул би та нарт бичсэн. Залуус аа, та нар хүчтэй, Бурханы үг та нарын дотор байдаг бөгөөд ёрын нэгнийг дийлсэн тул би та нарт бичлээ.
15Хорвоо хийгээд хорвоогийн юмсад бүү дурла. Хэн нэг нь хорвоод дурладаг бол түүнд Эцэгийн хайр алга. 16Учир нь хорвоод байгаа бүхэн тухайлбал, махбодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал нь Эцэгээс бус, харин энэ хорвоогоос юм. 17Хорвоо хийгээд түүний хүсэл тачаал өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлдэгч нь мөнхөд оршму.
Христийг эсэргүүцэгчдийн эсрэг анхааруулга
18Нялхас аа, энэ бол сүүлчийн цаг. Антихрист ирж байна гэж та нар сонссончлон, одоо ч гэсэн антихристүүд олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үүнээс мэднэ. 19Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш. Учир нь тэд биднийх байсан бол, тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэд нар бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм. 20Харин та нар Ариун Нэгэнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ. 21Та нар үнэнийг мэдэхгүй тул би бичсэн биш, харин түүнийг мэддэг бөгөөд ямар ч худал нь үнэнээс гардаггүй учир би та нарт бичсэн. 22Есүс бол Христ гэдгийг үгүйсгэдэг нэгнээс өөр хэн худалч юм бэ? Энэ бол антихрист буюу Эцэгийг болоод Хүүг үгүйсгэгч юм. 23Хэн Хүүг үгүйсгэнэ түүнд Эцэг байхгүй. Хүүг хэн хүлээн зөвшөөрнө түүнд Эцэг ч бий. 24Эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байг. Эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байвал, та нар мөн Хүүгийн болоод Эцэгийн дотор байх болно. 25Энэ бол Түүний бидэнд амласан амлалт болох мөнх амь юм. 26Та нарыг мэхлэх хүмүүсийн талаар үүнийг би та нарт бичсэн. 27Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун. 28Бяцхан хүүхдүүд ээ, одоо та нар Түүний дотор бай. Тэгвэл Түүнийг илчлэгдэхэд бид Түүний өмнө зоригтой байж, Түүнийг ирэхэд өмнө нь ичгүүр үгүй байх болно.
Бурханы хүүхдүүд
29Та нар Түүний зөвт гэдгийг мэдвэл, зөвийг үйлдэгч хүн бүр Түүнээс төрсөн гэдгийг бас танина.

Одоогоор Сонгогдсон:

1Иохан 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна