1Коринт 5

5
Чуулганыг садар самуун бузарладаг
1Харийнхны дунд ч байдаггүй садар самуун та нарын дунд байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхөцдөг гэнэ.#Дх 22:30 2Та нар ихэрхэж, харин ийм зүйлийг үйлдэгч нь дундаас чинь зайлуулагдахын төлөө гашуудсангүй. 3Миний хувьд, би биеэрээ байгаагүй, сүнсээрээ та нартай байж, дунд чинь байж байсан мэт үүнийг үйлдэгчийг хэдийнээ шүүсэн юм. 4[Бидний] Эзэн Есүсийн нэрээр цуглахад чинь би сүнсээрээ та нартай хамт байж, бидний Эзэн Есүсийн хүчээр 5махбодыг нь сүйрүүлэхийн тулд тийм хүнийг Сатанд тушаая гэж шийдэв. Ингэснээр түүний сүнс Эзэн [Есүсийн] өдөр аврагдаж болох юм. 6Та нарын сайрхал чинь сайн биш ээ. Зуурсан гурилыг жаахан хөрөнгө бүхэлд нь исгэдгийг та нар мэдэхгүй гэж үү?#Гал 5:9 7Та нар исгэгдээгүй юм шиг шинэ зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг цэвэрлэ. Учир нь Алгасал баярын хурга маань болох Христ ч нядлуулсан.#Гэт 12:5 8Иймд бид хуучин хөрөнгөөр бус, хорсол ба ёр муугийн хөрөнгөөр ч бус, харин чин сэтгэлийн ба үнэний исгээгүй талхаар баяраа тэмдэглэе.#Гэт 13:7; Дх 16:3
Ёс бусыг шүүх ёстой
9Садарлагчидтай холбогдож болохгүй гэж би та нарт захидалдаа бичихдээ, 10энэ ертөнцийн садарлагчид эсвэл шунахайрагчид эсвэл дээрэмчид эсвэл шүтээн шүтэгчидтэй холбогдож болохгүй гэж ерөөсөө хэлээгүй. Хэрэв тийм байсан бол та нар энэ ертөнцөөс гарч явах ёстой болно. 11Харин би та нарт, ах дүү гэж нэрлэгддэг нэг чинь садарлагч эсвэл шунахайрагч эсвэл шүтээн шүтэгч эсвэл хараалч эсвэл архичин эсвэл дээрэмчин бол тийм хүнтэй холбогдож болохгүй тухай бичсэн юм. Түүнтэй хамт хооллож ч болохгүй. 12Гадна байгсдыг шүүх хэрэг надад юунд байх билээ? Дотор байгсдыг та нар шүүдэггүй гэж үү? 13Харин гадна байгсдыг Бурхан шүүдэг. Хилэнцэт хүнийг дундаасаа зайлуул.#Дх 13:5, 17:7 (LXX)

Одоогоор Сонгогдсон:

1Коринт 5: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна