1Коринт 3:10-15

1Коринт 3:10-15 АБ2013

Надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн дагуу би мэргэн барилгачин мэт суурь тавьсан бөгөөд өөр нэгэн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарагтун. Учир нь тавигдсан суурь болох Есүс Христээс өөр суурийг хэн ч тавьж чадахгүй. Хэрэв хэн нэгэн энэ суурин дээр алт, мөнгө, эрдэнийн чулуу, мод, өвс болон сүрлээр баривал ажил болгон нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үүнийг харуулна. Юу гэвээс энэ нь галаар илчлэгдэх ба гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. Хэрэв хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэрээр шагналаа хүлээн авна. Хэрэв хэн нэгний ажил шатвал тэрээр хохирол амсана. Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана.

1Коринт 3:10-15 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв