1Коринт 2:6-16

1Коринт 2:6-16 АБ2013

Төлөвшсөн хүмүүсийн дунд бид мэргэн ухааныг ярьдаг. Ингэхдээ энэ үеийн мэргэн ухааныг бус, арилж одох энэ үеийн удирдагчдынхыг ч бус, харин бидний алдрын төлөө үеүдээс ч өмнө Бурхан урьдаас тогтоож, нууц дотор нуусан Бурханы мэргэн ухааныг бид ярьдаг. Үүнийг энэ үеийн захирагчдаас хэн нь ч мэдсэнгүй. Хэрэв тэд мэдсэн байсан бол алдрын Эзэнийг цовдлохгүй байх байсан. Гэвч “Нүд үзээгүй, чих сонсоогүй, Хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор болжээ. Гэвч Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нягталдаг ажгуу. Хүний бодлыг дотор нь буй сүнснээс өөр ямар хүн мэдэх вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч эс мэднэ. Бурхан бидэнд бэлэглэсэн юмсыг мэдэхийн тулд бид ертөнцийн сүнсийг бус, харин Бурханы Сүнсийг хүлээн авсан юм. Бид үүнийг хүний мэргэн ухааны сургасан үгсээр бус, харин Сүнсний сургаснаар, сүнслэг зүйлсийг сүнслэгт нь тайлбарлан ярьдаг. Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Ийм хүнд эдгээр нь мунхаглал бөгөөд сүнслэгээр цэгнэгдэх учиртай эл зүйлсийг тэр мэдэж чаддаггүй. Харин сүнслэг нь бүхнийг шүүдэг байхад, түүнийг хэн ч шүүж цэгнэдэггүй. Тэгээд ч “Түүнд зааварлахуйцаар Эзэний оюун ухааныг хэн мэдсэн юм бэ?” Гэвч бидэнд Христийн оюун ухаан бий.

1Коринт 2:6-16 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв