1Коринт 2:14-16
1Коринт 2:14-16 АБ2013
Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Ийм хүнд эдгээр нь мунхаглал бөгөөд сүнслэгээр цэгнэгдэх учиртай эл зүйлсийг тэр мэдэж чаддаггүй. Харин сүнслэг нь бүхнийг шүүдэг байхад, түүнийг хэн ч шүүж цэгнэдэггүй. Тэгээд ч “Түүнд зааварлахуйцаар Эзэний оюун ухааныг хэн мэдсэн юм бэ?” Гэвч бидэнд Христийн оюун ухаан бий.