1Коринт 2:1-5

1Коринт 2:1-5 АБ2013

Ах дүү нар аа, та нар дээр очихдоо би та бүгдэд үг яриа, мэргэн ухааны давамгайллаар Бурханы нууцыг тунхаглаж очоогүй. Учир нь та нарын дунд би Есүс Христ буюу цовдлогдсон Түүнээс өөр юу ч мэдэхгүй байхаар шийдсэн юм. Мөхөсдөл, айдас, үлэмж чичрэл дор би та нартай хамт байсан. Үг минь ч, тунхаглал минь ч мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнс ба хүчний илрэлээр байсан нь итгэл чинь хүмүүний мэргэн ухаанд бус, харин Бурханы хүчинд байхын тулд байлаа.