1Коринт 15:3-7

1Коринт 15:3-7 АБ2013

Учир нь би хүлээн авснаа та нарт юуны түрүүнд дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир үхсэн бөгөөд оршуулагдан, Бичвэрийн дагуу гурав дахь өдөртөө амилуулагдсан агаад Кефт, дараа нь өнөөх арван хоёрт үзэгджээ. Үүний дараа Тэр таван зуу гаруй ах дүү нарт нэг мөчид үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ. Тэр дараа нь Иаковт, тэгээд бүх элч нарт үзэгдсэн.