1Коринт 15:20-28
1Коринт 15:20-28 АБ2013
Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн. Учир нь үхэл нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амилал мөн нэг хүнээр иржээ. Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно. Харин тусбүр өөрийн дараалалтай байна. Христ бол анхны үр жимс, дараа нь Түүнийг ирэхэд Христийнхэн амилуулагдана. Дараа нь бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг Тэр хүчингүй болгоод, Бурхан Эцэгт хаанчлалыг тушаах үед төгсгөл ирнэ. Учир нь бүх дайснаа хөл дороо оруулах хүртэл Тэр ноёрхох ёстой. Эцэст нь хүчингүй болох дайсан бол үхэл мөн. Учир нь Тэрээр бүх юмсыг Түүний хөл дор эрхшээлд нь оруулав. Харин Тэр “Бүгд эрхшээлд орсон” гэж айлдах үед бүхнийг Түүний эрхшээл дор Тавигч Нэгэн нь ангид байсан нь мэдээж. Бүх юмс Өөрийнх нь эрхшээлд орох үед Өөрт нь бүх юмсыг захируулагч Нэгэний эрхшээлд Хүү Өөрөө ч мөн орох болно. Энэ нь бүгдэд Бурхан бүх юм болохын тулд юм.