1Коринт 12:14-22

1Коринт 12:14-22 АБ2013

Учир нь биеийн эрхтэн ганц биш, харин олон. Хөл “Би гар биш тул биеийнх биш” гэвэл тэр үүнээс болж биеийнх биш болохгүй. Чих “Би нүд биш тул биеийнх биш” гэвэл тэр үүнээс болж биеийнх биш болохгүй шүү дээ. Бүхэл бие нүд байсан бол сонсгол нь хаана байхсан билээ? Бүхлээрээ сонсгол байсан бол үнэрлэхүй нь хаана байх билээ? Харин эдүгээ Бурхан Өөрөө хүссэнчлэн эрхтэн тусбүрийг биед байрлуулжээ. Хэрэв бүгдээрээ нэг эрхтэн байсан бол бие нь хаана байх билээ? Харин эдүгээ олон эрхтэн байдаг ч нэг бие байна. Нүд “Чи надад хэрэггүй” гэж гарт эсвэл толгой “Та нар надад хэрэггүй” гэж хөлд хэлж чадахгүй юм. Бүр мөхөс мэт санагдах эрхтэн харин ч биед илүү хэрэгтэй байдаг.