1Коринт 12:1-6

1Коринт 12:1-6 АБ2013

Ах дүү нар аа, сүнслэг бэлгүүдийн талаар та нар мэдлэггүй байхыг би хүсэхгүй байна. Та нар харьтан байхдаа хэлгүй шүтээнүүдэд хөтлөгдөж, төөрөлдсөн байснаа мэдэх билээ. Тиймээс хэн ч “Есүс хараагдсан” гэж Бурханы Сүнсээр ярихгүй бөгөөд Ариун Сүнсээр бус бол хэн ч “Есүс бол Эзэн” гэж хэлж чадахгүй гэдгийг би та нарт мэдэгдье. Бэлгүүд нь ялгаатай ч Сүнс нь ижил. Үйлчлэлүүд нь ялгаатай ч Эзэн нь адил. Үйлдлүүд нь ялгаатай ч бүгдийн дотор бүхнийг үйлдэгч нь мөнөөх л Бурхан юм.