1Коринт 11:1-6

1Коринт 11:1-6 АБ2013

Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайгчид бай. Та нар бүх зүйл дээр намайг санаж, миний дамжуулж өгсөн уламжлалуудыг чанд сахидаг тул та нарыг би магтъя. Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эм хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн гэдгийг та нар мэдээсэй гэж би хүсэж байна. Залбирах эсвэл эш үзүүлэхдээ толгойдоо өмсгөлтэй эр хүн бүр толгойгоо гутааж буй юм. Харин залбирах эсвэл эш үзүүлэхдээ толгойгоо бүтээгээгүй эм хүн бүр толгойгоо гутааж буй юм. Энэ нь тэр эм үсээ хусуулсантай адил юм. Хэрэв эм хүн толгойгоо бүтээхгүй бол үсээ бас хяргаг. Гэвч үсээ хяргах, хусуулах нь эм хүнд ичгэвтэр байвал тэр толгойгоо бүтээг.