1Коринт 1:25-27

1Коринт 1:25-27 АБ2013

Учир нь Бурханы мунхаглал хүмүүсээс илүү мэргэн, Бурханы мөхөс нь хүмүүсээс илүү хүчирхэг юм. Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махбод талаасаа мэргэн хүн олонгүй, хүчирхэг хүмүүс олонгүй, язгууртнууд ч олонгүй байлаа. Харин Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ.