1Шастир 27

27
Бүлгийн хуваарилалт
1Израилийн хөвгүүд тоо ёсоороо буюу эцгийн бүлийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар болон хэсэг бүрийн хамаг хэрэгт хаандаа үйлчилдэг, жилийн бүх сард, сар сараар ээлжлэн ирээд явдаг түшмэд энэ болой. Хэсэг тусбүр хорин дөрвөн мянган хүнтэй байлаа. 2Нэгдүгээр сард алба хаах нэгдүгээр хэсгийг Забдиелийн хүү Иашобеам захирдаг байв. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байв.#27:2–15 Эдгээр эшлэлүүд Еврейд нь тодорхой бус 3Тэрээр Перезийн хөвгүүдээс гаралтай бөгөөд нэгдүгээр сарын хувьд цэргийн бүх дарга нарын тэргүүн байв. 4Хоёрдугаар сард алба хаах хэсгийг ахо хүн Додаи хариуцаж байв. Түүний хэсэгт бас ахлагч Миклот байсан бөгөөд түүний хэсэг ч мөн адил хорин дөрвөн мянган хүнтэй байв. 5Гуравдугаар сард цэргийн гурав дахь, тэргүүн жанжин нь тахилч Иехоиадагийн хүү Бенаиа байлаа. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байв. 6Энэ Бенаиа нь гучин хүчит эрийн нэгэн бөгөөд уг гучийг захирдаг байв. Түүний хэсэгт түүний хүү Аммизабад байжээ. 7Дөрөвдүгээр сард алба хаах дөрөв дэх нь Иоабын дүү Асахел болон удаах нь түүний хүү Зебадиа байлаа. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байв. 8Тавдугаар сард алба хаах тав дахь жанжин нь Изра хүн Шамхут байв. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байлаа. 9Зургадугаар сард алба хаах зургаа дахь нь Текоагийн хүн Иккешийн хүү Ира байлаа. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байв. 10Долдугаар сард алба хаах долоо дахь нь Ефраимын хөвгүүдээс гаралтай пелон хүн Хелез байв. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байжээ. 11Наймдугаар сард алба хаах найм дахь нь зерачуудаас гаралтай хуша хүн Сиббекаи байлаа. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байв. 12Есдүгээр сард алба хаах ес дэх нь бениаминчуудаас гаралтай анатот хүн Абиезер байв. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байлаа. 13Аравдугаар сард алба хаах арав дахь нь зерачуудаас гаралтай нетофат хүн Махараи байв. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байжээ. 14Арван нэгдүгээр сард алба хаах арван нэг дэх нь Ефраимын хөвгүүдээс гаралтай пиратон хүн Бенаиа байлаа. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байв. 15Арван хоёрдугаар сард алба хаах арван хоёр дахь нь Отниелын нетофат хүн Хелдаи байв. Түүний хэсэгт хорин дөрвөн мянган хүн байжээ.
Овгуудын ноёд
16Израилийн овгуудыг ахлахаар реубенчүүдэд Зихрийн хүү Елиезер, симеончуудад Маакагийн хүү Шефатиа, 17левичүүдэд Кемуелийн хүү Хашабиа, Ааронд Задок, 18Иудад Давидын ах нараас Елиху, Иссахарт Михаелын хүү Омри, 19Зебулунд Обадиагийн хүү Ишмаиа, Нафталид Азриелын хүү Иеремот, 20Ефраимын хөвгүүдэд Азазиагийн хүү Хошеа, Манассегийн хагас овогт Педаиагийн хүү Иоел, 21Гилеад дахь Манассегийн хагаст Зехариагийн хүү Иддо, Бениаминд Абнерын хүү Иаасиел, 22Данд Иерохамын хүү Азарел нар байв. Эд Израилийн овгуудын удирдагчид байлаа.
23Харин ЭЗЭН Израилийг тэнгэрийн одод мэт өсгөн нэмэгдүүлнэ гэж айлдсан учраас Давид хорь болон түүнээс дооших насны хүмүүсийг тоолсонгүй.#Эх 15:5, 22:17, 26:4 24Зеруиагийн хүү Иоаб тоолж эхэлсэн боловч үүнээс болж Бурханы уур хилэн Израиль дээр буусанд тэрээр тоолж дуусгаагүй бөгөөд тоо нь Давид хааны Шастирын тоо бүртгэлд ороогүй билээ.#2См 24:1–15; 1Шс 21:1–14
Бусад албаныхан
25Хааны нөөцийн санг Адиелын хүү Азмавет хариуцав. Тариан талбай, хот, тосгон, цайз дахь нөөцийн санг Уззиагийн хүү Ионатан хариуцав. 26Газар тариалангийн талбайн ажилчдыг Келубийн хүү Езри хариуцав. 27Усан үзмийн талбайг рамат хүн Шимеи хариуцав. Усан үзмийн талбай дахь дарсны нөөцийн санг шифмит хүн Забди хариуцав. 28Шефела дахь чидун болон ялам моддыг гедер хүн Баал-ханан хариуцав. Тосны нөөцийн агуулахыг Иоаш хариуцав. 29Шаронд бэлчиж буй үхэр сүргийг шарон хүн Шитраи хариуцав. Хөндийд байх үхэр сүргийг Адлаигийн хүү Шафат хариуцав. 30Тэмээг ишмаел хүн Обил, илжгүүдийг меронот хүн Иедеиа хариуцав. 31Хонин сүргийг хагри хүн Иазиз хариуцав. Эд бүгдээрээ Давид хааных гэсэн хөрөнгөний харгалзагчид байв.
32Бас Давидын авга ах Ионатан зөвлөгч байсан бөгөөд тэрээр ухаантай, бичиг үсэгт гарамгай хүн байв. Хахмонийн хүү Иехиел нь хааны хөвгүүдийг асарч байв. 33Ахитофел нь хааны зөвлөх, архе хүн Хушаи нь хааны шадар байв. 34Ахитофелын араас Бенаиагийн хүү Иехоиада, Абиатар нар байжээ. Хааны цэргийн жанжин нь Иоаб байлаа.

Одоогоор Сонгогдсон:

1Шастир 27: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү