1Шастир 25

25
ЭЗЭНий өргөөний хөгжимчид
1Давид болон цэргийн жанжингууд нь ятга, босоо ятга, цан тоглон эш үзүүлэх үйлчлэлд зориулан Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдээс тусгаарлан авчээ. Энэ үйлчлэлд орсон хүмүүсийн тоо нь дараах болой. 2Асафын хөвгүүдээс Асафын хөвгүүд болох Заккур, Иосеф, Нетаниа, Ашарела нар бөгөөд хааны заавраар эш үзүүлдэг Асафын удирдлага дор байв. 3Иедутунаас, Иедутуны хөвгүүд болох Гедалиа, Зери, Иешаиа, Шимеи, Хашабиа, Маттитиа нар зургуулаа болой. ЭЗЭНд талархаж магтахаар ятга дарж эш үзүүлдэг эцэг Иедутунаараа тэд удирдуулдаг байв. 4Хеманаас, Хеманы хөвгүүд болох Буккиа, Маттаниа, Уззиел, Шебуел, Иеримот, Хананиа, Ханани, Елиатан, Гиддалти, Ромамти-езер, Иошбекаша, Маллоти, Хотир, Махазиот нар болой. 5Хааны нэр алдрыг өргөмжлөхөөр Бурханы үгээр хааны үзмэрч болох Хеманы хөвгүүд эд бүгд юм. Бурхан, Хеманд арван дөрвөн хүү, гурван охин өгөв. 6Эд бүгд Асаф, Иедутун, Хеман нарт өгөх хааны заавар ёсоор эцгүүдийнхээ удирдлага дор Бурханы өргөөний үйлчлэлд зориулан цан, босоо ятга, ятган дээр ЭЗЭНий өргөөнд дуу дуулдаг байв. 7Тэд ба тэдний ах дүүс буюу ЭЗЭНд дуулахаар бэлтгэгдсэн, чадварлаг бүгдийн тоо хоёр зуун наян найм байв.
8Тэд их бага, багш сурагч гэлгүй бүгд үүргийнхээ төлөө шавга хаяв. 9Анхны шавга нь Асафаар Иосефт, хоёрдугаарх нь Гедалиа болон түүний ах дүүс ба хөвгүүдэд буув. Тэд арван хоёулаа байв. 10Гуравдугаарх нь Заккурт бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс арван хоёул байлаа. 11Дөрөвдүгээрх нь Изрид бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 12Тавдугаарх нь Нетаниад бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 13Зургадугаарх нь Буккиад бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 14Долдугаарх нь Иешарелад бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 15Наймдугаарх нь Иешаиад бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 16Есдүгээрх нь Маттаниад бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 17Аравдугаарх нь Шимеид бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 18Арван нэгдүгээрх нь Азарелд бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 19Арван хоёрдугаарх нь Хашабиад бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 20Арван гуравдугаарх нь Шубаелд бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 21Арван дөрөвдүгээрх нь Маттитиад бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 22Арван тавдугаарх нь Иеремотод бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 23Арван зургадугаарх нь Хананиад бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 24Арван долдугаарх нь Иошбекашад бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 25Арван наймдугаарх нь Хананид бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 26Арван есдүгээрх нь Маллотид бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 27Хорьдугаарх нь Елиатанд бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 28Хорин нэгдүгээрх нь Хотирт бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 29Хорин хоёрдугаарх нь Гиддалтид бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 30Хорин гуравдугаарх нь Махазиотод бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 31Хорин дөрөвдүгээрх нь Ромамти-езерт бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа болой.

Одоогоор Сонгогдсон:

1Шастир 25: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү