1Шастир 2

2
Израилийн хөвгүүд ба Иудагийн үр удам
1Израилийн хөвгүүд нь Реубен, Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун, 2Дан, Иосеф, Бениамин, Нафтали, Гад, Ашер нар билээ.
3Иудагийн хөвгүүд нь Ер, Онан, Шела нар бөгөөд энэ гурвыг нь канаан эмэгтэй Бат-шуа түүнд төрүүлж өгсөн юм. Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд хорон муу хүн байсан тул Тэр түүнийг үхүүлжээ. 4Иудагийн бэр Тамар түүнд Перез, Зера нарыг төрүүлж өгсөн ажээ. Иудагийн хөвгүүд нь бүгд тав байв. 5Перезийн хөвгүүд нь Хезрон, Хамул нар болой 6Зерагийн хөвгүүд нь Зимри, Етан, Хеман, Калкол, Дара нар бөгөөд тэд бүгд тавуулаа байв. 7Кармийн хүү нь Ахар#2:7 Ахар: Энэ бол Иош 7:1-д гардаг хүн. #Иош 7:1 бөгөөд хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэж Израильд лай тарьсан хүн байв. 8Етаны хүү нь Азариа юм. 9Хезронд төрсөн хөвгүүд нь Иерахмеел, Рам, Хелубаи нар байв.
10Рам Амминадабыг, Амминадаб нь Иудагийн хөвгүүдийн удирдагч болох Нахшоныг төрүүлсэн юм. 11Нахшон Салмоныг, Салмон Боазыг, 12Боаз Обедыг, Обед Иессийг төрүүлжээ. 13Иессийн ууган хүү нь Елиаб, удаах хүү нь Абинадаб, гуравдугаар нь Шимеа, 14дөрөвдүгээр хүү нь Нетанел, тавдугаар нь Раддаи, 15зургадугаар хүү нь Озем, долдугаар хүү нь Давид юм. 16Тэдний эгч нарыг Зеруиа ба Абигаил гэдэг байв. Зеруиа нь Абишаи, Иоаб, Асахел хэмээх гурван хөвгүүнтэй билээ. 17Абигаил нь Амасаг төрүүлжээ. Амасагийн эцэг нь ишмаел хүн Иетер билээ.
18Хезроны хүү Калеб өөрийн эхнэр Азуба болон Иериотаар#2:18 ЭЗО-д Иериот гэдэг охинтой болсон бөгөөд тэрээр 3 хүүтэй болжээ. хөвгүүдтэй болсон юм. Тэр эмэгтэйн хөвгүүд нь Иешер, Шобаб, Ардон нар байв. 19Азуба үхэхэд Калеб бас Ефраттай гэрлэж, тэр түүнд Хурыг төрүүлж өгсөн. 20Хур Урийн, Ури нь Безалелын эцэг болсон ажээ.
21Түүний дараа Хезрон жаран насандаа Гилеадын эцэг Махирын охин дээр ирээд, түүнийг авчээ. Тэр түүнд Сегубыг төрүүлж өгөв. 22Сегуб Иаирыг төрүүлж, Иаир нь Гилеад нутгийн хорин гурван хотыг эзэмшив.#2:22 эсвэл захирав 23Гэвч Гешур, Арам нь Кенат болон тэндхийн жаран хот суурин ба Иаирын хотуудыг тэднээс булаан авсан юм. Эд бүгд Гилеадын эцэг Махирын хөвгүүд билээ. 24Хезрон Калеб-ефратад үхсэний дараа түүний эхнэр Абиа түүнд Текоагийн эцэг Ашурыг төрүүлж өгсөн юм.
25Хезроны ууган хүү Иерахмеелийн хөвгүүдийн ууган хүү нь Рам, удаах нь Буна, Орен, Озем, Ахиа нар билээ. 26Иерахмеелд Атара хэмээх бас өөр нэг эхнэр байсан нь Онамын эх билээ. 27Иерахмеелийн ууган хүү Рамын хөвгүүд нь Мааз, Иамин, Екер юм. 28Онамын хөвгүүд нь Шаммаи, Иада бөгөөд Шаммаин хөвгүүд нь Надаб, Абишур нар билээ. 29Абишурын эхнэрийн нэр нь Абихаил. Тэр түүнд Ахбан, Молид нарыг төрүүлж өгөв. 30Надабын хөвгүүд нь Селед, Аппаим билээ. Селед хөвгүүдгүй өөд болов. 31Аппаимын хүү нь Иши, Ишийн хүү нь Шешан, Шешаны хүү нь Ахлаи ажээ. 32Шаммаин дүү Иадагийн хөвгүүд нь Иетер, Ионатан нар юм. Иетер нь хөвгүүдгүй насан эцэслэжээ. 33Ионатаны хөвгүүд нь Пелет, Заза билээ. Эд Иерахмеелийн хөвгүүд билээ. 34Шешан хөвгүүдгүй харин зөвхөн охидтой байв. Шешанд Иарха гэдэг Египет боол байв. 35Шешан охиноо өөрийн боол Иархад өгсөн бөгөөд тэр түүнд Аттаиг төрүүлжээ. 36Аттаи Натаныг, Натан нь Забадыг, 37Забад нь Ефлалыг, Ефлал нь Обедыг тус тус төрүүлэв. 38Обед нь Иехүг, Иехү нь Азариаг, 39Азариа нь Хелезийг, Хелез нь Елеасаг төрүүлэв. 40Елеаса нь Сисмаиг, Сисмаи нь Шаллумыг, 41Шаллум Иекамиаг, Иекамиа нь Елишамаг төрүүлэв.
42Иерахмеелийн дүү Калебын хөвгүүдийн ууган нь Меша бөгөөд тэр Зифийн эцэг юм. Түүний хүү Мареша нь Хеброны эцэг#2:42 Еврейд нь энэ тодорхой бус. билээ. 43Хеброны хөвгүүд нь Кора, Таппуа, Рекем, Шема юм. 44Шема нь Иеркоамын эцэг Рахамыг төрүүлж, Рекем нь Шаммаиг төрүүлжээ. 45Шаммаин хүү нь Маон, Маон нь Бет-зурын эцэг билээ. 46Калебын татвар эм Ефа нь Харан, Моза, Газезыг төрүүлжээ. Харан нь Газезын эцэг болов. 47Иахдайн хөвгүүд нь Регем, Иотам, Гешан, Пелет, Ефа, Шааф нар юм. 48Калебын татвар эм Маака нь Шебер, Тирхана нарыг төрүүлжээ. 49Тэр мөн Мадманнагийн эцэг Шаафыг бас Махбена, Гибеа нарын эцэг Шеваг төрүүлжээ. Калебын охиныг Ахса гэдэг байв. 50Эд Калебын хөвгүүд байсан юм.
Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд нь Кириат-иеаримын эцэг Шобал, 51Бетлехемийн эцэг Салма, Бет-гадерын эцэг Хареф нар билээ. 52Кириат-иеаримын эцэг Шобалын хөвгүүд нь Харое, Хази манахатчуудын хагас бөгөөд 53Кириат-иеаримын ургууд болох итри, пут, шумат, мишраичууд билээ. Эдгээрээс зоратчууд, ештоалчууд бий болсон юм. 54Салмагийн хөвгүүд нь Бетлехем, нетофатчууд, Атрот-бет-иоаб, хази манахатчуудын хагас болох зоричууд байв. 55Иабезэд амьдарч байсан, тэмдэглэгдсэн өрхүүд нь тиратчууд, шимеатчууд, сукатчууд бөгөөд эдгээр нь Рехабын гэрийнхний эцэг болох Хамматаас гарсан кенчүүд билээ.

Одоогоор Сонгогдсон:

1Шастир 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна