1
ИЛЧЛЭЛТ 21:4
Ариун Библи, 2004
Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо.
Харьцуулах
ИЛЧЛЭЛТ 21:4 г судлах
2
ИЛЧЛЭЛТ 21:5
Сэнтийд Залрагч —Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд —Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн гэв.
ИЛЧЛЭЛТ 21:5 г судлах
3
ИЛЧЛЭЛТ 21:3
Сэнтийнээс чанга дуу гарахыг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [тэдний Бурхан нь болно].
ИЛЧЛЭЛТ 21:3 г судлах
4
ИЛЧЛЭЛТ 21:6
Тэр надад —Биеллээ. Би бол Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл. Цангасан нэгэнд Би амийн усны булгаас үнэгүй өгнө.
ИЛЧЛЭЛТ 21:6 г судлах
5
ИЛЧЛЭЛТ 21:7
Ялагч нь эдгээр зүйлийг өвлөх бөгөөд Би түүний Бурхан болж, тэр Миний хүү болно.
ИЛЧЛЭЛТ 21:7 г судлах
6
ИЛЧЛЭЛТ 21:8
Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалч хүмүүсийн хувьд, тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуурт байна гэв.
ИЛЧЛЭЛТ 21:8 г судлах
7
ИЛЧЛЭЛТ 21:1
Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис байхгүй болов.
ИЛЧЛЭЛТ 21:1 г судлах
8
ИЛЧЛЭЛТ 21:2
Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө очихоор гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа.
ИЛЧЛЭЛТ 21:2 г судлах
9
ИЛЧЛЭЛТ 21:23-24
Хотод дээрээс нь гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлсэн бөгөөд дэнлүү нь Хурга байлаа. Үндэстнүүд тэр гэрлээр нь алхацгааж, газрын хаад тийшээ алдраа авчирна.
ИЛЧЛЭЛТ 21:23-24 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд