1
ДУУЛАЛ 40:1-2
Ариун Библи, 2004
Би ЭЗЭНийг тэвчээртэйгээр хүлээсэн. Тэр над уруу ойртож, миний хашхирахыг сонссон. Тэр намайг сүйрлийн нүхнээс, шавар шавхайнаас татан гаргаж, Алхмыг минь бат бэх болгон миний хөлийг хадан дээр тавьсан.
Харьцуулах
ДУУЛАЛ 40:1-2 г судлах
2
ДУУЛАЛ 40:3
Тэр миний аманд шинэ дуу болох бидний Бурханд өргөх магтаалын дууг оруулав. Олон хүн хараад эмээж, ЭЗЭНд итгэх болно.
ДУУЛАЛ 40:3 г судлах
3
ДУУЛАЛ 40:4
ЭЗЭНийг өөрийн итгэлээ болгож, Бардамнагчид, эсвэл хуурмаг уруу хазайгчид уруу эргээгүй хүн ерөөлтэй еэ!
ДУУЛАЛ 40:4 г судлах
4
ДУУЛАЛ 40:8
Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий” гэж хэлсэн.
ДУУЛАЛ 40:8 г судлах
5
ДУУЛАЛ 40:11
ЭЗЭН, Та Өөрийн өршөөлийг надаас бүү зайлуулаач. Өөрийн хайр энэрэл хийгээд үнэнээр намайг үргэлж хамгаалаач.
ДУУЛАЛ 40:11 г судлах
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд