1
СУРГААЛТ ҮГС 11:25
Ариун Библи, 2004
Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг. Бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхрэх болно.
Харьцуулах
СУРГААЛТ ҮГС 11:25 г судлах
2
СУРГААЛТ ҮГС 11:24
Харамгүйгээр өгдөг атлаа илүүг хүртдэг хүн бий. Харин нарийлагч хүн тэр хэрээрээ хоосордог.
СУРГААЛТ ҮГС 11:24 г судлах
3
СУРГААЛТ ҮГС 11:2
Бардам зан нэр хугална. Даруу зан болбоос мэргэн ухаан.
СУРГААЛТ ҮГС 11:2 г судлах
4
СУРГААЛТ ҮГС 11:14
Удирдамжгүй аваас ард түмэн нь мөхнө. Харин олон зөвлөгчтэй аваас ялалтанд хүрнэ.
СУРГААЛТ ҮГС 11:14 г судлах
5
СУРГААЛТ ҮГС 11:30
Шударга зөв хүний үр жимс нь амийн мод юм. Мэргэн хүн сэтгэлийг байлдан дагуулна.
СУРГААЛТ ҮГС 11:30 г судлах
6
СУРГААЛТ ҮГС 11:13
Задгай амтай хүн нууцыг задруулдаг бол Итгэл хүлээсэн хүн үйл хэргийг нууцалдаг юм.
СУРГААЛТ ҮГС 11:13 г судлах
7
СУРГААЛТ ҮГС 11:17
Энэрэнгүй хүн сэтгэлээ тэтгэдэг бол Хэрцгий ширүүн хүн сэтгэлдээ гай зовлон хураана.
СУРГААЛТ ҮГС 11:17 г судлах
8
СУРГААЛТ ҮГС 11:28
Өөрийнхөө баялагт найдагч нэгэн унана. Харин шударга зөв хүн ногоон навч лугаа адил хөгжин дэвжинэ.
СУРГААЛТ ҮГС 11:28 г судлах
9
СУРГААЛТ ҮГС 11:4
Эд баялаг нь уур хилэнгийн өдөр ямар ч тус болохгүй. Харин зөв шударга байдал нь үхлээс чөлөөлнө.
СУРГААЛТ ҮГС 11:4 г судлах
10
СУРГААЛТ ҮГС 11:3
Цэх шулуун хүмүүсийг үнэнч шударга байдал нь удирддаг бол Итгэлгүй хүмүүсийг худал хуурмаг байдал нь хөнөөдөг аж.
СУРГААЛТ ҮГС 11:3 г судлах
11
СУРГААЛТ ҮГС 11:22
Үзэсгэлэнтэй атлаа хөнгөн хуумгай эмэгтэй нь Гахайн хоншоорт зүүсэн алтан гархи мэт ажгуу.
СУРГААЛТ ҮГС 11:22 г судлах
12
СУРГААЛТ ҮГС 11:1
Алдаатай дэнслэх нь ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг. Харин зөв дэнслэх нь Түүнд тааламжтай ажээ.
СУРГААЛТ ҮГС 11:1 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд