1
ТООЛЛОГО 13:30
Ариун Библи, 2004
Дараа нь Калеб Мосегийн өмнө ард олныг намжаагаад —Бид түүнийг гарцаагүй дийлэх учир заавал явж түүнийг эзэлж авах ёстой гэв.
Харьцуулах
ТООЛЛОГО 13:30 г судлах
2
ТООЛЛОГО 13:33
Тэнд бас бид Нефилимийг харсан. (Анакийн хөвгүүд нь Нефилимийн нэг хэсэг нь байлаа.) Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийнхүү байлаа гэв.
ТООЛЛОГО 13:33 г судлах
3
ТООЛЛОГО 13:31
Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс —Бидний хувьд тэд хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний эсрэг явж чадахгүй хэмээн өгүүлэв.
ТООЛЛОГО 13:31 г судлах
4
ТООЛЛОГО 13:32
Тийнхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хөвгүүдэд муу мэдээг дэлгэрүүлж —Бидний тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөн иддэг нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард түмэн нь аварга биетэй хүмүүс байв.
ТООЛЛОГО 13:32 г судлах
5
ТООЛЛОГО 13:27
Тэд түүнд ийнхүү хэлэв. —Таны биднийг илгээсэн нутагт бид очлоо. Тэр бол үнэхээр сүү, зөгийн балаар бялхсан нутаг мөн бөгөөд түүний үр жимс нь энэ байна.
ТООЛЛОГО 13:27 г судлах
6
ТООЛЛОГО 13:28
Гэхдээ тэр нутагт амьдарч буй ард түмэн нь хүчирхэг агаад хотууд нь бэхлэгдсэн маш том юм. Түүнээс гадна, бид тэнд Анакийн үр удмыг үзэв.
ТООЛЛОГО 13:28 г судлах
7
ТООЛЛОГО 13:29
Амалек нь Негевийн нутагт амьдарч байна. Хитчүүд, иебусчууд, аморичууд уулархаг нутагт амьдарч байна. Канаанчууд далайн эргээр, Иорданы эрэг хавиар амьдарч байна гэлээ.
ТООЛЛОГО 13:29 г судлах
8
ТООЛЛОГО 13:26
Кадеш дахь Параны цөлд Мосе, Аарон нар болон Израилийн хөвгүүдийн бүх чуулган дээр иржээ. Тэд тэдэнд болон бүх чуулганд үгийг хүргэн, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ.
ТООЛЛОГО 13:26 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд