Тэгэхэд би тэдэнд
—Та нар бидний байгаа муу нөхцөл байдлыг, Иерусалим эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв. Миний Бурханы мутар надад ямар ивээлтэй байсныг болон хааны надад хэлсэн үгсийн тухай би тэдэнд хэлэв. Тэгэхэд тэд
—Босоцгоон, дахин барьцгаая гэв. Тэд тийнхүү гараа сайн үйлд зориулав.