1
ШҮҮГЧИД 7:2
Ариун Библи, 2004
ЭЗЭН Гидеонд —Чамтай байгаа хүмүүс нь Миний хувьд мидианчуудыг Израилийн гарт өгөхөд хэтэрхий олон байна. Учир нь Израиль “Би өөрийн хүчээр өөрийгөө аварсан” гэж бардамнаж магадгүй юм.
Харьцуулах
ШҮҮГЧИД 7:2 г судлах
2
ШҮҮГЧИД 7:7
ЭЗЭН Гидеонд —Би чамайг ус долоогч гурван зуун хүний хамт аварч, мидианчуудыг та нарын гарт тушаана. Тиймээс үлдсэн бүх хүнийг гэр гэр уруу нь хариул гэж айлдав.
ШҮҮГЧИД 7:7 г судлах
3
ШҮҮГЧИД 7:3
Тийм учраас одоо хүмүүст “Айж сүрдэж байгаа хүн бүр буцан, Гилеад уулаас холдогтун” хэмээн тунхагла гэж айлдав. Ингэсэнд хорин хоёр мянган хүн буцаж, арван мянган хүн үлдэв.
ШҮҮГЧИД 7:3 г судлах
4
ШҮҮГЧИД 7:4
Тэгэхэд ЭЗЭН Гидеонд —Ардууд мөн л дэндүү олон байна. Тэднийг ус уруу дагуулан аваач. Тэнд Би чиний төлөө тэднийг сорьё. Миний чамд “Энэ нь чамтай хамт явна” гэж хэлсэн хүн чамтай хамт явах болно. Харин Миний чамд “Энэ нь чамтай хамт явж болохгүй” гэж хэлсэн бүхэн явах ёсгүй гэж айлдлаа.
ШҮҮГЧИД 7:4 г судлах
5
ШҮҮГЧИД 7:5-6
Ингээд Гидеон ардуудыг ус уруу дагуулан авчирсан. ЭЗЭН Гидеонд айлдан —Нохой шиг хэлээрээ ус долоогчдыг өвдөглөн сууж ус ууж буй хүмүүсээс салга гэв. Амандаа гараараа ойртуулан долоох мэт уугч нь гурван зуун хүн байв. Харин үлдсэн ардууд бүгд өвдөг сөгдөн ус ууж байлаа.
ШҮҮГЧИД 7:5-6 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд