Хаан тэр шөнийн туршид унтаж чадсангүй тул бичлэгийн ном, он дарааллын бичгийг авчрах тушаал өгч, тэдгээрийг хааны өмнө уншив. Тэндээс сахиул байсан тайгануудын хоёр нь болох Бигтана, Гереш нарын талаар болон хаан Ахашверошт халдах гэсэн тэдний оролдлогын талаар Мордехаин мэдээлэл бичигдсэн байсныг олов.