Миний хаанчлалын хэсэг бүрд хүмүүс Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн гэдгийг би тушааж байна.
Яагаад гэвэл Тэрбээр амьд Бурхан бөгөөд үүрд мөнх хувиршгүй.
Түүний хаанчлал устгагдашгүй хаанчлал,
Түүний эрх мэдэл мөнхөд байх болно.
Тэрээр тэнгэр ба газарт аварч, чөлөөлж,
Гайхамшиг болон тэмдгүүдийг үйлддэг.
Тэрээр бас Даниелыг арслангийн савраас аварсан билээ»
хэмээв.